Усны тоолуурыг орцонд байрлуулсан нь шинэлэг ажил болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-18 21:18:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвд ашиглалтанд орсон 108 дугаар байрны барилгын ажлыг хариуцсан компани 36 айлын цэвэр усны тоолуурыг 0 давхартаа байрлуулжээ. Тухайн ажил нь цэвэр усны компанийн ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй оршин суугчдын ая тухыг хангасан, аймагтаа анхдагч ажил болсон байна. 

Тодруулбал, “Чандмань Баянхонгор” ХХК-ийн борлуулалтын албаны байцаагч нар тухайн сарын хэрэглэсэн усны тооцоог гаргахын тулд сар бүр айл өрх, аж ахуй нэгжийн тоолуурын заалтыг авах шаардлагатай болдог аж. Харин байцаагч нарыг айл өрхүүдээр явахад тухайн айлууд гэртээ байхгүй, тоолуурын заалт өгөхөөс цааргалах зэрэг хүндрэл багагүй гардаг бөгөөд нэг айлд хэд хэдэн удаа эргэж очин, цаг хугацаа алддаг аж. Бусад байрууд 108 дугаар байр шиг тухайн асуудлыг шийдчихвэл хаа хаанаа амар байхыг  компанийнхан хэлж буй.

Дээрх жишгээр барилга угсралтын компаниуд дараа дараагийн орон сууцны барилгынхаа цэвэр усны тоолуурыг шийдэн, хамтран ажиллахыг “Чандмань Баянхонгор” ХХК уриаллаа.

                                                                       Б.Мөнхзул

相关新闻