Залуу хос гурван ихэр хүүтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвд амьдардаг залуу хос болох С.Ширнэн, Б.Наранцэцэг нар энэ сарын 10-нд гурван ихэр хүүтэй болжээ.
Эх Улаанбаатар хотын ЭХЭМҮТ-д нярайлж, өнөөдөр эмнэлгээс гарсан байна. Ихэр хөвгүүд 1600 гр, 1900 гр, 2000 гр жинтэй бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.
Б.Наранцэцэгийн
гурав дахь төрөлт ийнхүү ихэрлэсэн бөгөөд өөрөө ихрийн удамтай, төрсөн ах нь
ихэр охинтой юм байна.
Сонирхуулахад, С.Ширнэн Баянхонгор аймгийн "Соого Сейко" сургуульд багшилдаг бол эхнэр Б.Наранцэцэг ч багш мэргэжилтэй, гуравдугаар цэцэрлэгт багшилдаг байна.
Б.Мөнхзул