Малын гаралтай түүхий эдийг худалдах, ангилан ялгах өргөтгөл ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-18 14:33:11
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Мах, махан бүтээгдэхүүн борлуулдаг “Таван-Эрдэнэ” зах үйл ажиллагаагаа өргөтгөж  амьд мал болон малын гаралтай түүхий эд, арьс, шир, ноос, ноолуур худалдан авах, борлуулах  өргөтгөл ашиглалтад орууллаа. Ингэснээр малын гаралтай түүхий эдийн худалдаа нэг цэгт төвлөрч байна.

Өмнө нь амьд мал худалддаг иргэд VII хорооллын өмнөх талбай буюу хотын төвтэй хэт ойр газарт арьс, шир, өлөн гэдэс худалдаж авдаг байсан нь Эрдэнэт-Булганы авто замын хөдөлгөөнд саад учруулах, тухайн орчныг бохирдуулж, хотын соёлд сөргөөр нөлөөлж байжээ.

Түүнчлэн тус зах арьс шир, өлөнг анхан шатны боловсруулалт хийхийн зэрэгцээ орон нутгийн малчдаас ноос, ноолуурыг худалдан авч ангилан ялгалт хийх юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻