Усанд осолдсон гэх хүнийг хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-21 12:06:12

Дорнод /МОНЦАМЭ/.Есдүгээр сарын 16-ны орой Дорнод аймгийн төвийн зүүн урд захад буй цементэн гүүрнээс зүүн тийш 25 км-т 39 настай М гэх иргэн усанд живсэн тухай дуудлага ОБГ-т ирсэн байна.

Аврагч нар цаг алдалгүй эрэн хайх ажиллагааг явуулж осол болсон газраас 100 метр зайд Хэрлэн голын эрэг дагуу хайж, 2.5 метрийн гүнд таван удаа шумбалт хийсэн ч олдоогүй аж. Үзэгдэх орчин хязгаарлагдсан учир тухайн өдрийн 19.00 цагт эрлийн ажиллагааг зогсоожээ. Одоогоор эрэл үргэлжилж байна гэж ОБГ-аас мэдээллээ.

Бороо хур татарсан ч голуудын усны түвшин их байгаа учраас ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болон бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр гол ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна.

Д.Дэлгэрмаа

相关新闻