Услалтын системийн цөөрөмд загас үржүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР1986 онд байгуулсан Бор балгасны услалтын системийн толгойн барилгыг сэргээн засварлах ажлыг “Чандмань Баянхонгор”ХК, “Рео Баянхонгор” ХХК-ууд хамтран гүйцэтгэсэн байна.
4813.3 м.кв талбай бүхий 2.8-4.0 м гүнтэй 14439.9 м.куб усны багтаамж бүхий ус сэлгэх бүрэн боломжтой, хамгаалалтын хашаатай цөөрмийг ийнхүү байгуулжээ.
Тус цөөрөмд 14.500 хүртэл загас өвөлжих боломжтой бөгөөд Түйн голд Зэвэг, Хадран төрлийн 560 гаруй загасыг судалгаа шинжилгээ болон үржүүлгийн зорилгоор нутагшуулаад байна.
Б.Мөнхзул