Сумдад байгаа сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 13:00:20

Төв аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл баасан гарагт зохион байгуулах сул ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийг  өнөөдөр, маргааш явуулна.

Энэ удаа "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын дагуу Баяндэлгэр, Дэлгэрхаан, Жаргалант, Заамар, Мөнгөнморьт, суманд соёлын төвийн эрхлэгч, Баянцогт сум дахь ерөнхий нягтлан бодогчийн сул орон тоог нийтэд зарлажээ.

Иймд шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүс биеийн байцаалт, боловсролын түвшин тодорхойлсон баримт, ажил эрхлэлтийг гэрчлэх нотолгоо зэргээс гадна үйлчилгээний зардал тушаасан баримтаа бүрдүүлээд энэ сарын 23,24-нд Аймгийн Засаг даргын тамгын газрын 206 тоотод очино. Мөн 70272030, 86868626 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авч болох аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻