1.5 сая төгрөгийн эд зүйлс тусламж болгон өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Тэшиг, Баян-Агт, Сайхан, Могод, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Баяннуур, Рашаант зэрэг сумдад өвөлжилт хүндэрч эхлээд байгаа. Эдгээр сумдын малчдад эд материалын болоод сэтгэлийн дэм үзүүлэхээр хандивын аяныг өрнүүлж эхлээд байна.
Аймгийн Засаг дарга хандивын уриалга гаргасны дагуу байгууллага, аж ахуйн нэгжүүд, сургуулийн сурагчид хэрэгцээт зүйлсийг цуглуулж байна. Эхний хандив ч ирсэн байна. ХАА-н МСҮТөв, Булган МСҮТөвийн багш, ажилчин оюутнуудаас 1,5 сая төгрөгийн малын тэжээл, нэмнээ, саван ажлын бээлий, дулаан хувцас, ахуйн хэрэгцээний бараа материалыг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Аян үргэлжилж байна.
П.Батням