2016 оны сонгуулийн тойргийн тоог хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 07:24:44

Төв аймаг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад нэр дэвших гишүүний  тоо, тойргийг тогтоож, Сонгуулийн ерөнхий хороонд хүргэжээ.

Сонгуулийн тухай хуульд санал авах өдрөөс 150-аас доошгүй хоногийн өмнө тус мэдээллийг ирүүлэхийг заасны дагуу ИТХ-ын тэргүүлэгчдийн  долдугаар тогтоолоор, төлөөлөгч 41, тойрог 32 байхаар баталсан байна.

Мөн дараагийн шатны үйл ажиллагаа буюу санал авах байрын жагсаалтыг санал хураах өдрөөс  120 хоногийн өмнө /3 сарын 01/ СЕХ-д хүргэх юм. Энэ дагуу ахлах, зохион байгуулагчийг сонгон шалгаруулахаар төрийн албан хаагчийн мэдээллийн сан үүсгэж, тэдгээрийн нэр, хаяг зэрэг холбогдох материалыг  бүрдүүлж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻