Montsame.mn хамгийн их мэдээ оруулсан сайтын хоёрдугаарт эрэмбэлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-22 13:15:50

Монголын мэдээний сайтууд дээрх контентуудын агуулгад дүн шинжилгээ хийж, интернэт орчинд хурдтай түгээгдэн, олон хүний уншиж буй нийтлэл мэдээллийг ялган гаргадаг www.eduge.mn сайтын үзүүлэлтээр МОНЦАМЭ агентлагийн www.montsame.mn хамгийн их мэдээ оруулсан сайтуудын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна.

Энэ сайтад montsame.mn, zaluu.com, shuud.mn, news.gogo.mn, mnb.mn,  mass.mn, medee.mn, olloo.mn, ikon.mn гэсэн 9 бүртгэлтэй сайтад нийтлэгдэж буй мэдээ мэдээллээс яг одоо ямар мэдээ хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татаж, тренд болж байгааг хүний оролцоогүйгээр дүн шинжилж, онцолдог аж. Тухайн мэдээ нийтлэлийн тренд оноог тооцохдоо тухайн контентын сошиал сүлжээн дэх тархац, уншигдсан тоо, бичигдсэн сэтгэгдлүүдийг харгалзаж үздэг байна.

2016 оны хоёрдугаар сарын хагасын байдлаар montsame.mn 391 мэдээ нийтэлж, 271 тренд оноо цуглуулжээ. 

Болорсофт компанийн автомат төхөөрөмжийг ашиглан дээрх мэдээллийг гаргадаг уг сайт мөн олон нийтийн сүлжээний Фэйсбүүк, Твиттерт ямар пост, ямар контентыгг олон хүн уншиж, түгээж байгааг энэхүү сайтаас харж болох юм байна. 

Н.Туяа

相关新闻