Байцаагчийн буруугаас нам даралтын зуух дэлбэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙЭрчим хүчний байцаагч нар цахилгааны мөнгийг нэмж бичдэг, шалтгаангүйгээр хэрэглээг хязгаарладаг гэх гомдол аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсаар тасралтгүй ирж байна.
Жишээлбэл Арвайхээр сумын 2 дугаар багийн иргэн 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр гэрлийн байцаагч руугаа утсаар залгаж цахилгааны мөнгөө тушаах данс аван тухайн өдөр мөнгөө төлсөн байхад хэрэглээг нь хязгаарласны улмаас нам даралтын зуух нь дэлбэрч хохирол учруулсан байна. Гэрийн эзэд байцаагчтайгаа холбогдож гэрлийн мөнгөө төлөөд хөдөө явсан бөгөөд цахилгааныг нь салгасны улмаас бүх паарнууд нь хөлдөж, дараа өдөр нь залгах үед зуух дэлбэрчээ.
Тухайн иргэн гомдол тавьснаар ЭБЦТС-ын Өвөрхангай аймаг дахь салбараас техникийн хурал хийж, гэрлийн байцаагчийн буруу болохыг тогтоон 376000 мянган төгрөгийн хохирлыг барагдуулах шаардлага тавьсан байна.
Айл өрхийн цахилгааныг таамгаар таслах, буцааж залгахдаа удах гэх мэт ажилдаа хариуцлагагүй, хайхрамжгүй хандах явдал тус байгууллагын байцаагч нарт удаа дараа давтагдаж байгаа ба цахилгааны төлбөрийг нэмэгдүүлж бичсэн гэх гомдол ч иргэдийн дунд багагүй байгаа юм.
Өвөрхангай Б.Батчимэг