Н.Энхбаярын ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ хянаж дуусчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-17 10:03:34

Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хянаж дуусчээ.

Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. 

Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын сарын 1-ний өдрийн ХЭГ/220 тоот бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд, хариу өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ. Энэ хариуг үндэслэн Н.Энхбаярыг Шадар сайдад томилох эсэх нь шийдэгдэх учир энэ асуудал ойрын өдрүүдэд шийдэгдэх нь. 

Н.Туяа  

相关新闻