Ээлжит бус чуулган ирэх пүрэв гарагт хуралдахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-16 11:42:30

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх пүрэв гарагт хуралдуулах албан ёсны шийдвэр гарав.

Нээлтийн хуралдааны дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Мөн өдрийн үдээс хойш Хууль зүй, Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус тус хуралдана. Байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын иргэний харьяаллын тухай, Монгол Улс байнга төвийг сахих тухай зэрэг хууль тогтоолын шат шатны хэлэлцүүлгийг хийхээр тогтжээ.

Түүнчлэн ирэх баасан гарагт чуулган хуралдах тов гараад байна.

Б.Туул

相关新闻