Герман энэ жил 500 мянга орчим дүрвэгч хүлээн авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-16 09:50:09

БЕРЛИН. /Sputnik/. Энэ жил Германд 500 мянга орчим дүрвэгч ирнэ гэж тус улсын Засгийн газар таамаглаж байна.

500 мянга орчим дүрвэгч хүлээн авахад бэлтгэ гэж Германы Дотоод хэргийн сайд Томас де Мезьер Цагаачлалын албаны дарга Франк-Юрген Вайзед даалгасан тухай тус улсын “Rheinische Post” сонинд мэдээлжээ.

Хүчирхийлэл, ядуурлын улмаас орон гэрээсээ дайжсан Ойрхи Дорнод, Хойд Африкийн хэдэн зуун мянган дүрвэгчийн хямралыг Европ, ялангуяа, Герман зохицуулахаар хичээж байгаа билээ.

Өнгөрсөн жил 1.83 сая дүрвэгч хууль бусаар ЕХ-ны хил нэвтэрсэн гэж тус холбооны хилийн “Frontex” байгууллага мэдэгджээ. Мөн өнгөрсөн жил 1.1 сая дүрвэгч Германд ирсэн байна.

Д.Нямтулга

 

相关新闻