Д.Медведев: Шинэ хүйтэн дайн ирж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-02-15 07:38:47

МЮНХЕН. /BBC/. Орос болон Баруун хоорондын харилцааны үл ойлголцол дэлхийг шинэ хүйтэн дайн руу түлхэж байна гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэв.

“Бараг өдөр бүр НАТО эсвэл Европ, АНУ болон бусад орны хамгийн том аюул заналхийлэл мэтээр биднийг дүрсэлж байна. Заримдаа би энэ 2016 он уу эсвэл 1962 он уу гэж гайхдаг” гэж Д.Медведев хэлжээ.

Хүйтэн дайн нь ЗХУ болон Барууны орнууд хооронд үзэл суртлын зөрчилдөөнтэй байсан үе юм. Хүйтэн дайн дэлхийн II дайны дараа эхэлж 1989 онд ЗХУ-ыг задрахад дууссан билээ.

НАТО-гийн эвсэл нь барууны орнуудыг хамгаалахын тулд 1949 онд байгуулагджээ.

Мюнхенд болсон уг хурлын үеэр НАТО-ын ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенберг Би-Би-Си-д өгсөн ярилцлагадаа, “ОХУ хилийн зурвасаа хүчээр тэлснээр илүү түрэмгий болсон. Иймд НАТО болзошгүй аюул заналхийлэлд хариу өгөх эрхтэй. Бид хүйтэн дайны байдалд биш байгаа боловч мөн хүйтэн дайныг төгсгөл болгосон түншийн холбоогүй билээ ” хэмээжээ.

Х.Сарнай

 

相关新闻