Түмэнцогт сум “Улсын тэргүүний сум”-ын төлөө өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-13 13:50:25

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум Улсын тэргүүний сумын төлөө өрсөлдөж байна. Тус сум нь сумын төвийн тохижилт, өнгө үзэмж болон байгалийн үзэсгэлэнт газруудаараа аймгийнхаа төдийгүй бусад аймгуудын анхаарлыг ихээхэн татдаг Сүхбаатар аймгийн жишиг сумдын нэг.

Түмэнцогт сум нь 213456мкв талбай бүхий газар нутагтай. 2015 оны эцэст 735 өрх, 2360 хүн амтай болж урьд оноос өрх 15-аар, хүн ам 53-аар өсчээ. Аймгийн хэмжээнд анх удаа атаршсан газрыг дуудлага худалдаанд оруулж газрыг эдийн засгийн  эргэлтэнд оруулсанаар газар тариаланг дэмжин хөгжүүлсний үр дүнд урьд оныхоос хураан авсан үр тариа 1000 тн-оор, төмс хүнсний ногоо-10тн-оор, тэжээлийн ургамал-56тн-оор тус тус өссөн байна.

Эднийх хуучны барилга байшин ихтэй ч сумын төвийн орон сууцнуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Монгол дайван” ХХК-ний орон нутагт хэрэгжүүлж байгаа “Атмор 24” төсөлд санал тавьж  24 айлын зориулалттай халуун, хүйтэн ус ,цэвэр, бохирын системд холбогдсон орон сууцыг ашиглалтанд оруулсан Ингэснээр  133 өрх төвлөрсөн  халаалт, цэвэр, бохир усны системд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бөгөөд энэ нь нийт өрхийн 18 хувийг эзэлж байна.

Сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор гудамж талбайн хашаа хайсыг цэгцэлж 44 сая төгрөгийн тохижилт, сумын төвийн 2 км хайрган хучилттай замыг ОНХСангийн 122.9 сая төгрөгөөр гүйцэтгүүлж ашиглалтанд оруулсан, гэр хороолол болон төвийн бүх гэрэл гэрэлтүүлгийг шинэчилсэн гээд тус сумын улирдлага, баг хамт олны санаачлан хийж хэрэгжүүлсэн ажил их. Тийм ч учраас энэ их ажил, амжилтаараа гал бичин жилийн босгон дээр аймагтаа хоёрдугаар байранд шалгарч чадсан юм.

Сүхбаатар аймгаас өмнө нь 2011 онд Сүхбаатар сум Улсын тэргүүний сумаар шалгарч байсан удаатай. Шилдэг сумыг ирэх 3 сарын сүүлээр тодруулна.

Т. Одончимэг

 

 

相关新闻