Төлийн дуу хангинах цаг ойртлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-12 11:30:03

Баян-Өлгий аймгийн малчид төл хүлээн авах бэлтгэлдээ улам шамдаж байна.

Улаанхус сумын зургаадугаар багийн засаг дарга Х.Бахдавлет, -Манай баг 200 гаруй өрх 42 мянган толгой малтай. Бэлчээр ихээхэн цастай боловч малчид бод малаа оторлуулан, богийг өвөлжөөндөө байлгаж голцуу турсаныг нь гардан тэжээж гарз хохирол багатай хаврын улиралтай золгож байна. Манайхан 100-150 км зам туулж нүүдэллэн Даян нуур дахь мал төллөх газартаа хүрнэ. Гэхдээ өнөө маргааш нүүнэ гэхээр ус цаг уурынхны мэдээлж байгаагаар ойрын өдрүүдэд хүйтний эрч чангаран цасан шуургатай байх янзтай тул азнаж байна. Цаг агаар эс сайжирлаа ч нүүдэл хийхээс өөр аргагүй тул замын цасыг арилгах, дамжин өнгөрөх, хоноглох газруудад өвс тэжээл хүргүүлэх арга хэмжээ авч байна гэж ярилаа.                                    

  Ш.Айзаря

相关新闻