Булганы тамирчид нийт 12 медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНПауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Булган аймгаас 8 тамирчин оролсон байна.
Улаанбаатар хотноо болсон тус тэмцээнээс Булган аймгийн тамирчин Б.Баярманлай таталтын төрөлд 59 кг жинд хүрэл медаль, 66кг жинд Э.Эрхэмбаяр суултын төрөлд мөнгөн медаль, шахалтын төрөлд мөнгөн медаль, нийлбэр дүнгээр мөнгөн медаль, +74 кг жинд Э.Энхманлай шахалтын төрөлд мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэй төрөлд 47 кг жинд А.Энэрэлт суултын төрөлд алтан медаль, шахалтын төрөлд мөнгөн медаль хүртжээ. Мөн таталтын төрөлд мөнгөн медаль, нийлбэр дүнгээр мөнгөн медаль, -57 кг жинд Ө.Энх-Амгалан суултын төрөлд хүрэл медаль, таталтын төрөлд алтан медаль, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртжээ.Булган аймгийн баг тамирчид нийт 12 медаль хүртэж, багийн дүнгээр 4-р байранд оржээ.
Дашрамд дурдахад уг тэмцээнд 12 байгууллгын 120 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж эрэгтэй дөрвөн жин, эмэгтэй гурван жингийн ангилалд оролцлоо.
П.Батням