«Хүннү-Эйр» компани Баян-Өлгий рүү анхны нислэгээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 21:26:31

"Хүннү-Эйр" ХХКомпани нь Баян-Өлгий аймагт анхны нислэгээ өнөөдөр хийлээ.

Энэ үеэр тус компанийн нислэгийн нээлтийн ёслол болж, Ерөнхий сайдын зөвлөх Х.Ержан, "Хүннү-Эйр" ХХКомпанийн гүйцэтгэх захирал Б.Баяр, аймгийн удирдлагууд оролцов.

"Хүннү-Эйр" ХХКомпани Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд долоо хоногийн даваа, пүрэв гарагуудад, зуны цагаар өдөр бүр тогтмол нислэг хийхээр болж байна. Тийзний үнэ нэг талдаа 187500 төгрөг, хоёр талдаа 379000 төгрөг байх юм.

Ш.Айзаря

相关新闻