Чанаргүй хүнсийг хурааж, торгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар Цагаан сарын баярыг тохиолдуулан хүнсний аюултай байдлаас сэрэмжлэх янз бүрийн арга хэмжээ авч байна.
Ялангуяа гаднаас импортоор орж ирдэг хүнсний бүтээгдэхүүнд хатуу хяналт тогтоов. Баталгаа, шогч, гарал үүслийн гэрчилгээгүй хүнсний барааг зориулалтын бус тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд хамрагдаагүй иргэд, аж ахуйн нэгжүүд тээвэрлэж ирдэг зөрчлийг арилгахад тэд анхаарлаа хандуулав.
Тийм зөрчил гаргасан этгээдийн тухайн бүтээгдэхүүнийг нь хураан авч, цалингийн доод хэмжээг 45-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль тавихаа мэдэгдлээ.
Ш.Айзаря