Гэгээн хайрын өдрөөр “Би чамд хайртай” тоглолт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонгол Улсын Филармонийн уран бүтээлчид Гэгээн хайрын баярын өдөрт зориулан “Би чамд хайртай” симф-жазз тоглолтоо ирэх сарын 14-нд хүргэхээр бэлтгэл ажилдаа оржээ.
Тоглолтод хүрэлцэн ирсэн хосууддаа олон гайхалтай сюрприз бэлтгэж байгаагийн нэг нь “Хайрын зар” хөтөлбөр юм. Мөн тоглолтын уран бүтээлүүд, тасалбар, орчин гээд бүгдийг шинэлэг байхаар төлөвлөсөн гэдгээ тоглолт зохион байгуулагчид онцоллоо.
Тоглолтод Улсын Филармонийн Баян Монгол симф-жазз найрал хөгжим, гоцлол дуучид оролцох юм.
Ж.Болор