Сар шинийн баярыг угтан бүх нийтээрээ цэвэрлэгээнд гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-26 11:59:11

Нийслэлийн иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Сар шинийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд ирэх сарын 06-нд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна.

Цэвэрлэгээнд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс,  хороод , их дээд, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцох юм.  Цэвэрлэгээнд оролцоогүй, хангалтгүй хийсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хариуцлага тооцно хэмээн мэдээллээ.

Цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, гэр болон орон сууцны хорооллын халтиргаа гулгааг арилгаж, гудамжны түүвэр цэвэрлэгээг хийнэ. Энэ үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 м газрыг цэвэрлэн, халтиргаа гулгааг багасгахад анхаарч ажиллах юм.

相关新闻