Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-30 18:50:33

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/.  Даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг хянах зорилгоор говийн бүсийн чиглэлд хийж буй уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсооно. 


Монгол Улсын болон олон улсын стандарт дүрэм журмаар бодит жин нь 44 тоннтой тээврийн хэрэгслүүд зөвхөн нийтийн хэрэгцээний замаар хөдөлгөөнд оролцохыг зохицуулсан. Гэвч сүүлийн жилүүдэд уул уурхайн болон газрын тосны /шатахуун/ бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл  даацын хэмжээг хэтрүүлж автозамд эвдрэл үүсгэж буйг ЗТЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ онцлов. 


Тус яамны салбарын хяналтын газрын дарга М.Энхболд ярихдаа, "Цемент тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл 140 тонн ачаа тээвэрлэж, нийтийн хэрэгцээний авто замд эвдрэл үүсгэж байна. Иймээс тээвэрлэлтийг хянаж, даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг гаргасан зөрчлөө арилгах хүртэл хөдөлгөөнд оролцохыг хориглож, түр саатуулна. Эхний ээлжинд говийн бүсийн чиглэл дэх уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ирэх даваа гаргаас хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ” гэв.

 

相关新闻