Мандах сумынхан өнөтэй өвөлжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Мандах сум 2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 113 толгой мал тоолуулсан нь өмнөх жилийнхээсээ өссөн үзүүлэлт юм.
Засгийн газар болон аймаг, сумын Засаг даргын өвөлжилтөд бэлтгэх албан даалгаврын дагуу өвс тэжээлийн аюулгүй нөөцдөө 1000 боодол өвс, 10 тонн тэжээл татан төвлөрүүлсэн бөгөөд нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр, нэг уут тэжээлийг 12000 төгрөгөөр тус тус борлуулж буй. Хаяа зэргэлдээх сумдад цас их унаж, хүйтэрснээс өвөлжилт хүндэрсэн бол харин Мандах сумын малчид алаг цоог цастай нутагтаа өнөтэй өвөлжиж байгаа юм.
Тус сумын Засаг дарга Н.Отгонбаяраас зарим зүйлийг тодруулахад “Манай нутгийн хойд хэсгээр ахиу цас унасан ч зун намрын улиралд бороо хур элбэгтэй байсан учир мал идэх өвс хангалттай бий. Өвлийн улирлаас илүүтэй хаваржилтад санаа зовж байна. Ноднин жил их цас ороогүй ч хаваржилт хүндэрч мал хээл хаях, төл мал үрэгдэх явдал их гарч байсан” гэв.
Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган