Японы эзэн хааны гэр бүл Филиппин улсад айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /NHK/. Япон улсын эзэн хаан Акихито, хатан хаан Мичико нар Филиппин улсад айлчлал хийхээр мягмар гарагт мордоно.
Тэд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ойн хүрээнд энэ айлчлалыг хийж байна.
Энэ удаагийн айлчлал эзэн хааны гэр бүлийн сайн санааны хоёр дахь айлчлал болж байна. Тэд 1962 онд хунтайж, гүнж байхдаа анх айлчилж байжээ.
Хааны гэр бүл даваа гарагийн өглөө Токио хотын Ханеда нисэх буудлаас мордож, үдээс хойш Филиппин улсын нийслэл Манила хотын олон улсын нисэх буудалд буух юм. Дараа нь Япон улсын хилийн чанадад дахь сайн дурынхантай уулзана.
Эзэн хааны гэр бүл төрийн зочдын хувиар Малаканан ордонд албан ёсны арга хэмжээнд оролцоно. Энэ үеэр эзэн хаан Акихито үг хэлнэ.
Баасан гарагт тэд Манила хотын захад байдаг хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм. Энэ нь Номхон далайн дайны үеэр амиа алдсан япон дайчдын дурсгалд зориулан Япон улсын Засгийн газраас босгосон хөшөө юм. Филиппин улсад болсон Япон, АНУ хоорондын ширүүн тулалдаанд 500 мянга гаруй япончууд амь үрэгджээ.
Эзэн хааны гэр бүл энэ дайнд амь үрэгдсэн Филиппин иргэдийн шарилд хүндэтгэл үзүүлэх юм.
Х.Сарнай