“Биокомбинат”-ын тоног төхөөрөмжийг 25 сая.ам доллараар шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУнгар улсын Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлалын хүрээнд хоёр талын албаны хүмүүс хэд хэдэн Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улс хооронд гаргасан хоёр талт гэрээний үйлчлэлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгарын Засгийн газар хоорондын протокольд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар гарын үсэг зурлаа.
Мөн “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгарын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Сангийн сайд болор, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар гарын үсэг зурлаа. Уг төслийн хүрээнд Унгар Улсын 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэг дахь “Биокомбинат” ТӨҮГ-т техник, технологийн иж бүрэн шинэчлэл хийх юм. Ингэснээр Монгол малыг эрүүлжүүлэх, халдварт өвнөөс урьдчилан сэргийлэх ажилд томоохон ахиц гарах юм.
Түүнчлэн, Монгол Улсын Хөгжлийн банк, Унгар Улсын Экспорт, импорт банк хооронд, Монгол Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Унгарын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн компани хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал