Аргаль, янгирт давс, хужир тавьж өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Улаанхус суманд мал төдийгүй ан амьтны өвөлжилтийн байдал хүндэрсэн байна.
Тус сумын нутагт 1500 гаруй аргаль хонь, 400 гаруй янгир байдаг. Тэд бэлчээрээр гачигдсаны дээр ирвэс, чононд идүүлчихээд байгаа тул байгаль орчны байгууллагатай хамтран давс хужир хүргүүлэх ажил зохион байгуулж эхэлснийг сумын засаг дарга Ж.Силамбол хэллээ.
Сумын хэмжээнд 200 мянга гаруй толгой мал өвөлжиж байна. Хөхадар, Хар ямаат, Усай, Баянзүрхийн эх, Агуйт их хэмжээний цастай. Бэлчээрээр гачигдсан эдгээр өвөлжөөнүүдэд өвс тэжээл хүргэсээр байгаа ч хүрэлцэхгүй байгаа ажээ.
Малчид Даян нуур дахь хаваржаа руугаа нүүнэ гэхээр тэнд цас мөсний хучлаг тогтсон тул хоёрдугаар сарын 15-ныг хүртэл азнахыг сануулаад байгаа гэнэ.
Ш.Айзаря