Камерын тоог нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шуурхай удирдлагын нэгдсэн төв”-ийн автомашины дугаар танигч хяналтын камерийн зураг төсөл, техникийн тодорхойлолт хийгджээ. Аймгийн удирдлагуудаас камерийн тоог нэмэх санал гаргаснаар “Ар бэл Алтай” ХХК-аас 10 ширхэг хяналтын камер тавиулахаар болсон байна.
Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлд энэхүү ажлыг тусгасан бөгөөд хэрэгжилтийг даруй шийдэхээр болжээ. Мөн улирагч онд аймгийн Цагдаагийн газар байгууллагынхаа нөөц бололцоог ашиглан Жижүүрийн шуурхай албанд хяналтын камерын өрөөг шинэчлэн гаргаж тохижуулсан байна.
Б.Мөнхзул