Хөвсгөлийн найман суманд өвөлжилт хүндэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 14:11:49

Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт нутгаар 0-25 см цасан бүрхүүл тогтсон бөгөөд Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-үүр, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Жаргалант, Ханх зэрэг 8 суманд өвөлжилт хүндэрчээ.

Тухайлбал Улаан-Уул сумын нийт нутгийн 60 хүртэлх хувь нь 20 см цастай, 30 хүртэлх хувь нь 20 см –ээс дээш цастай байгаа бөгөөд Шивлэг, Тоом багуудад цас их орж 40 өрхийн 9776 толгой мал отроор өвөлжиж байгаа гэнэ. Мөн Ханх сумын нэг болон гуравдугаар багуудад цас их хэмжээгээр орсон зарим газар гуу жалганд шуурч 50-60 см болж хатуурсан тул бог малын хөл халцарч эхэлсэн оторт явахад 90 орчим км хол нүүдэллэх шаардлагатай болжээ.

Аймгийн хэмжээнд бэлчээрийн ургац муу ургасан тул цаашид цас нэмж орвол Цагаан-Уул, Баянзүрх, Түнэл, Галт, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Рашаант, Тариалан зэрэг сумдад өвөлжилт хүндрэх төлөвлтэй байгаа ажээ.

  Б.Гантуяа

 

相关新闻