Эмч, сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар томуунаас сэргийлэх сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 13:31:56

Баян-Өлгий аймагт томуу, томууны төрлийн өвчин, улаан бурхан дэлгэрсээр байгаатай холбогдуулан өчигдөр Өлгий суманд сургалт зохиогдлоо. Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан сургалтанд сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч, эмч нар хамрагдав.

-Сургалт хамтран ажиллаж, хоорондоо мэдээ мэдээлэл солилцоход голлон чиглэгдэв. Аймгийн хэмжээнд улаан бурханаар өвчнөөр бүртгэгдэгсдийн тоо 160 гаруй болж, эмнэлгүүдийн ачаалал хүндэрлээ. Хөнгөн өвдсөн, гэртээ эмчлүүлээд байгаа хүүхдүүдийн зарим нь бүртгэлд хамрагдаагүй. Зургаан сараас нэг настай хүүхдүүдийг онцлон анхаарч ажиллаж байна. Одоогоор Өлгийн нэг, хоёр, тавдугаар сургуулийн хүүхдүүдийн дунд, Ногооннуур, Толбо, Буянт сумуудад улаан бурхан нэлээд тархалттай. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт хүүхдийг хамруулъя гэхээр вакцин хүрэлцэхгүй байна гэж эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А.Нургүл мэдээллээ.

Ш.Айзаря

相关新闻