Онцгойгийнхон 1233 зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 11:36:23

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас хүйтний улирал ирж объектын гал түймрийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа учраас  галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж 50 хүний бүрэлдэхүүнтэй албан хаагчдыг хүн ам олноор үйлчлүүлдэг худалдааны төв, зоогийн газар, гэр хорооллын айл өрхүүдээр явж хяналт шалгалтыг хийжээ.

Албан хаагчид Мөрөн сумын 1863 айл өрхүүдээр орж 5677 иргэдэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч 1233 зөрчил илрүүлж 155 зөрчлийг газар дээр нь арилгуулж үлдсэн зөрлүүдийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Он гарсаар Онцгой байдлын газарт объектийн 4 удаагийн гал түймрийн дуудлага ирсний 3 нь гал түймрийн зөрчил, 1 нь объектын гал түймэр гарсан дуудлага байжээ. Ойрын өдрүүдэд цочир хүйтэрч байгаа тул зарим иргэд цахилгааны халаах хэрэгсэл залгах, зуух пийшингээ хөөлөхгүй гал ихээр түлэх зэрэг нь гал гарах шалтгаан нөхцөл болж байгаа учраас галын аюул осол, хүйтэнд даарч осгох, баталгаат зам гүүрээр зорчих шаардлагатай ард иргэддээ анхааруулан сэрэмжлүүлсээр байна.

Б.Гантуяа


 
 

 

 

 

相关新闻