Сургуулийн төсөвт иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 11:33:23

“Боловсролын ил тод байдал ба хариуцан тайлагнах байдал” төсөл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Улаан-Уул, Цагааннуур, Мөрөн сумын Гурван-Эрдэнэ сургуулиудад хэрэгжинэ.

Төслийн хүрээнд сургуулийн төсөвт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсөв худалдан авах ажиллагаанд иргэдийн санал бодлыг тусгадаг байхыг зорьж байгаа ажээ.  

Глоб интернэшнл төв Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсын 8 аймагт  “Боловсролын ил тод байдал ба хариуцан тайлагнах байдал” төслийг хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд Архангай, Хөвсгөл, Булган аймгуудад хэрэгжихээр Боловсрол соёл шинжлэх ухааны яам, сангийн яам, Авилгатай тэмцэх газар, аймгийн Боловсролын газар төсөл хэрэгжих сургуулийн захирлууд хамтран санамж бичиг солилцжээ. 

Б.Гантуяа

 

相关新闻