Жонш хулгайгаар олборлосон иргэдэд хариуцлага хүлээлгэхээр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЖоншны уурхайд үйл ажиллагааг нь зогсоож лацадсан экскаваторыг ажиллуулж, олборлолт хийсэн иргэдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авахаар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт аймгийн Мэргэжлийн хяналтын газар Хулд, Луус сумын нутагт бичил уурхайгаар жонш олборлож байгаа иргэдийн үйл ажиллагаанд хяналт хийсэн байна. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар Хулд сумын Түймэрт цагаан дахь жоншны бичил уурхайн газрыг тусгай хэрэгцээт газрын жагсаалтаас хассан тул энд олборлолт явуулах боломжгүй болоод байгаа юм. Тиймээс үйл ажиллагааг зогсоож, экскаваторыг лацадсан байжээ. Гэвч иргэд хулгайгаар жонш олборлож, ингэхдээ экскаваторын лацыг хөндөн ашигласан байна.
Мөн тус сумын Бүлээн хэмээх газар хууль бусаар жонш олборлосон иргэдийг тогтоон холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохоор аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллаж байгаа ажээ
“Хулд суман дахь жоншны олборлолтыг зөвшөөрсөн эрх зүйн акт одоогоор байхгүй. Иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтаар ажиллаж байсан. Сүүлд хоршоо болж ажиллая гэдэг санаачлага ч бас гараад аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид дэмжсэн юм билээ. Гэхдээ одоо бол Түймэрт цагааныг тусгай хэрэгцээт газрын жагсаалтаас хассан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа. Хэрвээ уурхай дахин ажиллах тохиолдолд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг заавал гаргуулах ёстой” гэж МХГ- ын уул уурхайн улсын ахлах байцаагч Д. Төмөрбат тодруулж хэллээ.
Харин Луус сумын хувьд 30 гаруй иргэн 7 бүлэгт хуваагдан Шаргал хэмээх газар гар аргаар жонш олборлож байгаа бөгөөд одоогоор иргэдийн жонш олборлох үйл ажиллагаа хэвийн байна гэж хяналт шалгалтын явцад дүгнэжээ
Т. Отгонтуяа