УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-18 09:42:34

УИХ-ын шинэ долоо хоногийн эхний өдрийн хуваариар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах гэж байна. 

Тухайлбал УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд, Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдах юм. 

Намын бүлгүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэнэ. 

Н.Туяа

相关新闻