Хүүхэд харагч бэлтгэх сургалтыг 9 дүүрэгт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-01-16 12:41:24

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу хүүхэд харагчийг бэлтгэх сургалтыг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвөөс 9 дүүрэгт зохион байгуулна.  

Хүүхэд харагчийг бэлтгэх эхний сургалт энэ сарын 15-22 өдрүүдэд болох бөгөөд сургалтад хамрагдах иргэд дүүргийнхээ Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд дараах баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлэх юм. Үүнд:

-Иргэний үнэмлэх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Боловсролын үнэмлэх, диплом, гэрчилгээний эх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Халдварт болон сэтгэцийн өвчингүйг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт /Дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас гаргуулах/
-Гэмт хэрэгт холбогдож байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт /ДХГБХТ-өөс нэгдсэн байдлаар гаргуулна/
-Сургалтын төлбөр төлсөн баримт

Хэрэв та хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй бол дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд бүртгүүлж, сургалтад хамрагдан гэрчилгээ авна. Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байрны дүгнэлтийг хорооны Засаг даргын ахалсан багаар гаргуулах шаардлагатай. Үүний дараа хорооны Засаг даргын дүгнэлтэд үндэслэсэн дүүргийн Засаг даргын захирамж гарах гэнэ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын 70118835 дугаарын утсанд хандаж болох аж.

Б.Туул

相关新闻