Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 09:05:11

Дорнод аймгийн хэмжээнд Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр одоогоор 130 гаруй хүн бүртгүүлээд байгаа ч энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгааг аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн ярьж байна. 

Аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс Хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор 5 хоногийн сургалтыг зохион байгуулж эхэллээ. Анхных болох энэ удаагийн сургалтад сумдаас 22, аймгийн төвийн 10 багаас 6-7, нийтдээ 80 шахам хүн хамрагдаад байна. Үндэсний хэмжээнд 5 сургагч багш бэлтгэгдэж, тэд энэ өдрүүдэд  хүүхэдтэй холбоотой төрөл бүрийн сэдвээр хичээл зааж,  сургалтын дараа дээрх хүмүүсээс шалгалт авч, сертификат олгох гэнэ.

Сертификат гардсанаар энэ үйлчилгээг эрхлэх эрхийг олж авлаа гэж ойлгож болохгүй нь. Тухайн хүний ажил үйлчилгээ явуулах харьяа сум, багийн Засаг дарга хүүхэд харах үйлчилгээг эрхлэх нөхцөл байдлыг үнэлж тодорхойлсны дараа эрх олгогдож, үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм байна.

Өнгөрсөн оны статистик дүнгээр тус аймгийн хэмжээнд 2-5 насны нийт хүүхдийн 78 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан гэсэн тоо бий.

Б.Туяа

 

相关新闻