Чуулганы хуралдаанаар 14 асуудал хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцэнэ.
Тодруулбал, байнгын хорооны дарга нарыг сонгох тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Өөрөөр хэлбэл чуулганы өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн 20 мянган төгрөгийг бүх хүүхдэд олгох, орон сууцны 8 хувийн зээлийг гацаанаас гаргах, бичилт хийж хөтөлж буй ирээдүйн тэтгэврийн санг бодит мөнгөжүүлэх зэрэг хэд хэдэн нийгмийн анхаарлыг татаж буй хууль тогтоолын төслийн холбогдох шатны хэлэлцүүлгийг хийх юм.
Б.Туул