Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-13 15:41:53

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны "В" танхимд эхлээд байна.

Тус байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүний өргөн барьсан уг хуулийн төсөлд Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2020,2021-2025, 2026-2030 он гэсэн 3 үндсэн үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд хөгжлийн бодлогыг урт, дунд, богино хугацааны гэж ангилсан.

Мөн хуулийн төслийг хоёр жил боловсруулж, ажлын хэсгийнхэн олон удаа уулзаж хэлэлцсэн талаар хуулийн төслийн танилцуулгад дурдав.

Одоо гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна. 

Н.Туяа

相关新闻