Хятадад арилжааг автоматоор зогсоодог механизмыг түр зогсоов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /TASS/. Хятадын Үнэт цаасанд хяналт тавих хороо тус улсын хөрөнгийн биржүүдийн индексүүд 5-7 хувийн түвшинд хэлбэлзэж эхлэх үед арилжааг автоматаар зогсоодог механизмыг түр зогсоосон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.
“Одоогийн байдлаар дээрх механизмын сөрөг тал нь давуу талаасаа давамгайлж байна. Энэ шалтгаанаар Үнэт цаасанд хяналт тавих хороо зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор уг механизмыг түр зогсоох шийдвэр гаргасан” гэж тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Дэн Кэ хэлсэн байна. Түүний хэлснээр, арилжааг түр зогсоох механизм нь “өмнө нь зах зээлд гарсан уналтын гол шалтгаан болоогүй боловч үр дүнтэйгээр нөлөөлж чадаагүй” аж. Хөрөнгийн биржүүдийн индексүүд 5-7 хувиар буурах үед зах зээлд оролцогчдын дийлэнх нь үнэт цаасуудаа арилжаалахаар шийдсэн учир уг механизм үнийн уналтыг түргэтгэсэн гэж Дэн Кэ тайлбарлажээ.
Пүрэв гарагт Хятадын хөрөнгийн биржүүдийн арилжаа эхэлснээс хагас цагийн дараа индексүүдийн үнэ мэдэгдэхүйц унаж эхэлсэнтэй холбоотойгоор арилжааг зогсоосон байна. Шанхайн хөрөнгийн биржийн байдлыг харуулдаг “Shanghai Composite” индекс 7.32 хувиар буурч, 3115.89 нэгж болсон байна. Харин Шэньчжэний Shenzhen Component “Shenzhen Component” индекс 8.35 хувиар буурч, 10745.47 нэгж болжээ.
Д.Жаргал