Хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримтаа эртнээс цуглуулахыг сануулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВХувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууц оюутны сургалтын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх ажил эхлэлээ.
Энэ жил сар шинийн баяр эрт болж, амралтын олон өдөр тохиохтой холбогдуулан иргэд бичиг баримтаа эрт бүрдүүлж, ачаалал үүсгэхгүй байхыг Татварын хэлтсийн улсын байцаагч н.Баярсайхан сануулав.
Төв аймгийн хэмжээнд 2014 онд 1688 иргэн дээрх хөнгөлөлтөнд хамрагдаж, 640 сая 688 мянга 300 төгрөг буцаан авснаас 969 иргэний сургалтын төлбөрт 188 сая 955 мянган төгрөг, 709 иргэнд орон сууцны хөнгөлөлтөнд 450 сая 529 мянга 800 төгрөг тус бүр олгожээ.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг