Мадуро шинээр хэд хэдэн яам байгуулснаа мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМЕХИКО. /TASS/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсад хэд хэдэн яамыг шинээр байгуулснаа мэдэгдэж, Засгийн газрынхаа шинэ бүрэлдэхүүнийг танилцуулжээ.
Мадурогийн шийдвэрээр Үйлдвэрлэлийн эдийн засгийн яам, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон газар ашиглалтын яам, Загас агнуурын үйлдвэрлэлийн яам, Хотын хөдөө аж ахуйн яам, Гадаад худалдаа болон гадаадын хөрөнгө оруулалтын яамыг шинээр байгуулсан байна.
Урьд нь Дээд шүүхээр маргаанаа таслуулсан, Венесуэлийн парламентын гурван депутат лхагва гарагт тангаргаа өргөжээ. Ингэснээр тус улсын одоогийн гүйцэтгэх засаглалыг эсэргүүцэгчид нэг танхимтай Үндэсний ассамблейд олонхын буюу 112 суудлыг авч чадсан байна. Энэ нь тэдэнд Дээд шүүхийн гишүүдийг буцаан татах, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг нэн даруй зогсоох үйл явцыг эхлүүлэх болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулах боломж олгох юм.
Д.Жаргал