Ирак дахь “Лалын улс”-ын байрлалд Канад цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-04 11:15:07

ОТТАВА. /TASS/. Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн босогчдын байрлалд Канадын Агаарын цэргийн хүчин хэд хэдэн удаа агаараас цохилт өгчээ. Энэ тухай телевизийн “CBC” суваг мэдээлсэн байна.

Агаарын дайралтад сөнөөгч-бөмбөгдөгч F-18 онгоцууд оролцжээ. Цохилтын бай нь Рамади хотын ойролцоох босогчдын байрлал болсон байна. Энд террористууд Курдын журамт цэргүүдтэй тулалдаж байгаа юм. Түүнчлэн Мосул хотоос зүүн болон зүүн өмнөд зүгт оршдог Барталлах, Кудилах суурингуудын ойролцоох объектуудыг бөмбөгджээ. Чухам ямар объектуудад цохилт өгснийг дурдаагүй байна.

F-18 онгоцуудаа гэрт нь буцаана, гэхдээ эвслийн онгоцуудад дэмжлэг үзүүлэхээр Ойрхи Дорнодод үлдээнэ гэж Канадын Засгийн газар өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр мэдэгдсэн байна. АНУ тэргүүтэй олон улсын ажиллагаанд Канадаас нийтдээ зургаан сөнөөгч-бөмбөгдөгч F-18 онгоц, хоёр "CP-140 Aurora" тагнуулын онгоц, нэг "Airbus СС-150 Polaris" цэнэглэгч онгоц оролцож байна. Эдгээр онгоц Ирак, Сирид үйлдэж буй байлдааны нислэгт оролцож байгаа юм.

Д.Жаргал

 

 

相关新闻