ОХУ-Туркийн маргааныг зохицуулахад Беларусь туслахад бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-04 10:14:52

МИНСК. /Sputnik/. ОХУ-Туркийн маргааныг зохицуулахад Беларусь туслахад бэлэн байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Владимир Макей мэдэгдэв.

11 дүгээр сарын 24-нд Сирийн нутаг дэвсгэр дээгүүр нисэж явсан ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг Туркийн цэргийнхэн сөнөөсний улмаас тус хоёр улсын харилцаа муудсан билээ.

Уг хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 11 дүгээр сарын 28-нд Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авах зарлиг гаргажээ.

Д.Нямтулга

 

相关新闻