Төрийн дээд одон медалиар шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙҮндэсний эрх чөлөөний хувьсгал, тусгаар тогтнолын 104 жилийн ойг тохиолдуулан улсад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байгаа болон ажиллаж байсан зарим хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнуулжээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
1. Шакиртбайн Каримжан – Өлгий сумын 5 дугаар багийн өндөр настан
2. Какарманы Хамза – Өлгий сумын өндөр настан
3. Бахыткеримийн Мизамхан – Бугат сумын 2 дугаар багийн өндөр настан
Алтан гадас одонгоор:
1. Акешханы Азимхан – Өлгий сумын иргэн
2. Хаманы Аманкелди – Думан ХХК-ийн захирал
3. Хавлашын Амантай – Цэнгэл сумын өндөр настан
4. Зейнелийн Асан – Тасбулак ХХК-ийн захирал
5. Шайзадагийн Батырхан – Мэдээлэл Холбооны сүлжээ ТӨХК-ийн жолооч
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
1. Хумарханы Азат – Өлгий сумын иргэн
2. Баастын Баянмөнх – Буянт сумын бүрэн дунд сургуулийн сургалтын менежер
3. Авдилийн Бекболат – Тээвэр ашиглалтын байцаагч
4. Бүткейн Женис – Аймгийн Автотээврийн төвийн улсын байцаагч
5. Жалцаны Лхагваа – Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн
Мөн Цэргийн гавьяаны одонгоор Аймгийн Прокурорын газрын дарга Тогосын Батсүхийг шагнажээ.
Ш.Айзаря