Шайбтай хоккейн Баруунхараа цомын нэрэмжит тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-01 13:21:26

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өсвөр үеийн шайбтай хоккейн Баруунхараа цомын нэрэмжит тэмцээн энэ сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа.

Анх удаа явагдаж буй уг тэмцээнд 140 гаруй тамирчид оролцож, ахлах болон дунд насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний дунд насны ангилалд тэргүүн байрыг Дархан-Уул аймгийн Шарын гол баг шалгарч, удаах байруудад Улаанбаатар хотын “Капитал” банкны баг, гутгаар байранд Сэлэнгэ аймгийн Бугант баг шалгарчээ.

Харин ахлах насанд Орхон аймгийн “Хангарьд” баг тэргүүлж, удаах байруудад Дархан-Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ аймгийн Бугант баг тус тус шалгарчээ. Энэхүү тэмцээн жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд энэ жилийн тэмцээнийг “Бороо гоулд” ХХК ивээн тэтгэжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

相关新闻