Шинэ оны анхны нарыг харах аялал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-31 10:53:57

УБТЗ-аас 2002 оноос зохион байгуулж буй "Шинэ оны анхны нар харах галт тэрэгний аялал" нэгдүгээр сарын 1-нд болно. 

Аялагчид Улаанбаатар хотоос 95 км-ийн зайд орших Багахангай дүүргийн Хангай өртөөнөөс нар мандахыг харах юм. Үүний дараа галын наадам болно.

2016 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө 05:55 цагт УБТЗ-ын 2 дугаар замаас хөдөлж, Хангай өртөө дээр 08:10 цагт хүрэх юм.

Аяллын хөтөлбөрийг танилцуулж байна.

05.20 Зочдыг угтан авах, УБ өртөөн дээр цугларах
05.55 Тусгай галт тэргэнд суун Хангай өртөөг зорих, вагонд амрах
08.10 Хангай өртөөнд хүрэлцэн ирнэ. Галын наадам хийж нар мандахыг хүлээх
08.40 Цасан талын дундаас Шинэ оны анхны нар мандахыг харах, нар ойролцоогоор 08.40 цагт мандана
09.10 Галт тэргэндээ суух, Хангай өртөөнөөс хөдлөх
11.20 Улаанбаатарт хүрэлцэн ирэх

Тасалбарыг өнөөдөр ажлын цаг дуустал 96009756 /УБТЗ-ын Аялал жуулчлалын товчоо/ руу холбогдон авах боломжтой. 

Ж.Болор

相关新闻