"Монгол Японы ёс жудаг” уран бичвэрийн үзэсгэлэнг дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Японы Элчин сайдын яам, “Шицүкэно кай-Ёс зүйн нийгмэлэг” хамтран хоёр улсын нэр хүндтэй улс төрч, нийгмийн зүтгэлтэн, уран бичлэгийн уран бүтээлчдийг оролцуулсан “Монгол Японы ёс жудаг” уран бичвэрийн үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд дэлгэлээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол хэлний тухай хуульд төрийн
болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага энэ оноос эхлэн албан хэргээ
кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасны дагуу Засгийн газраас
“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг батлан хэрэгжүүлж байгаа. Энэ цаг үед, мөн Япон Улсын Цог
Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны хамтаар Монгол Улсад төрийн айлчлал хэрэгжүүлсний дараа үзэсгэлэнг гаргаж байгаагаараа онцлог. Хоёр
улсын “хүн” төвтэй “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн
төлөөх тусгай стратегийн
түншлэл”-ийн харилцаа түүний дотор иргэд хоорондын итгэлцлийн бэхжүүлэх, соёлын
харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түүхэн ач холбогдолтой”-г тодотгосон юм.
Япончууд өөрсдийн зохиосон ханз үсгээ Азийн орнуудад
сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2005 онд БНХАУ-д Бээжингийн уран
бүтээлчидтэй хамтарч ханз үсгийн үзэсгэлэнг анх дэлгэж байжээ. Уран
бичлэгийн үзэсгэлэнг манай улсад 2018 онд гаргаж байсан бол, хоёр дахь удаагаа “Чингис хаан” үндэсний
музейн “Мөнгөн мод” танхимд ийнхүү
дэлгэлээ.
Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд үргэлжилнэ.