Украин Крымд цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-31 10:53:23

СИМФЕРОПОЛЬ. /TASS/. Крымд цахилгаан дамжуулахаа Украин улс бүрэн зогсоосон тухай тус улсын Түлш, эрчим хүчний сайд Светлана Бородулина мэдээлжээ.

“Одоо дамжуулалт бүрэн зогссон. Ямар ч анхааруулга өгөөгүй. Үүнийг л хэлэх байна” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний тодруулснаар, Крымын  оршин суугчдад ноцтой хохирол учрахгүй аж. Украинаас хэдий хэмжээний цахилгаан эрчим хүч дамжуулж байсныг тэрбээр тодруулаагүй байна.

Албан ёсны мэдээллээр, Украинаас нийлүүлж байсан эрчим хүч 150 МВт-аас хэтэрдэггүй байсан нь Крымын хойгийн эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангаж байжээ. Украинаас цахилгаан дамжуулдаг дөрвөн шугамын нэгээр нь сүүлийн хоёр долоо хоногт Крымд эрчим хүч нийлүүлж байсан байна.

Д.Жаргал

 

相关新闻