Нью-Йорк муж улсын захирагч асан ерөнхийлөгчийн сунгаанаас гарав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-30 14:45:12

ВАШИНГТОН. /Reuters /. АНУ-ын Нью-Йорк муж улсын захирагч асан, Бүгд найрамдах намын гишүүн Жорж Патаки ерөнхийлөгчийн сунгаанаас гарснаа мэдэгджээ.

“Ерөнхийлөгчийн суудалд нэрээ дэвшүүлэх кампанит ажлаа зогсоож байгаа учир миний Цагаан ордон руу явах зам өнөөдрөөр дуусч байна. Бид зөв хүнээ сонгож чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж өдгөө 70 настай Патаки хэлжээ. Тэрбээр Бүгд найрамдахчуудын дунд нэр хүндээрээ хамгийн сүүлийн байранд орж буй нэр дэвшигчдийн нэг юм.

Нью-Йорк муж улсын захирагч асан дээрх мэдэгдлийг Айова, Нью-Гэмпшир, Өмнөд Каролина муж улсад дамжуулсан телевиз үзэгчдийн хамгийн оргил цаг болох зар сурталчилгааны үеэр хийжээ.

Ингэхдээ Патаки Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийг тэргүүлж байгаа Дональд Трампыг 2016 онд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлбэл, түүнийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна. Патакигийн үзэж буйгаар Трамп энэ албан тушаалд тохирохгүй.

Д.Жаргал

 

相关新闻