Зээл тусламжид хамрагдсан өрхийн малын тоо 2-3 дахин өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ2009-2010 оны ган, зудад өртөж малгүй болсон айл өрхийг малжуулах төсөлд хамруулснаар нэг өрх дунджаар 120-180 толгой малтай болжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 197 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжиж буй уг ажилд дөрвөн сумын 71 малчин өрх хамрагдаж, тус бүр 1,7 сая буюу нийт 120,7 сая төгрөгийн хүүгүй зээл авсны дүнд 2015 оны жилийн эцэст өрх бүр авсан малынхаа тоог 2-3 дахин өсгөжээ. Өнөөдрийн байдлаар малчид сумын "Мал хамгаалах сан"-д 81 сая 980 мянган төгрөг, аймгийн санд 68 сая 182 мянган төгрөг тус бүр төвлөрүүлээд байна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг