Өмнөд Америкт буусан үерт 150 мянган хүн өртөөд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-27 13:54:15

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /BBC/. Парагвай, Аргентин, Уругвай, Бразилийн томоохон газар нутаг сүүлийн 50 жил болоогүй, их үерт автсаны улмаас 150 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэж байна.

Хэдэн өдөр дараалан бороо орсны улмаас гурван том голын усны түвшин эрс нэмэгдсэн бөгөөд үүний улмаас зургаан хүн амиа алдсан байна гэж эрх баригчид мэдэгджээ.

Үерт хамгийн их өртөөд байгаа Парагвайд онцгой байдал зарлаад байгаа бөгөөд тус улсын 130 мянган иргэн орон гэрээ орхин дүрвэсэн байна. Харин Аргентины хойд нутгийн 20 мянган оршин суугч гэр орноо орхин нүүжээ.

Уругвай, Бразилийн хилийн ойролцоох бүс нутгаар ирэх өдрүүдэд бороо орох төлөвгүй байгаа хэдий ч Парагвай, Аргентин газар нутгаарх усны түвшин нэмэгдэж болзошгүй байна.

Д.Нямтулга

相关新闻